Ном сургаалыг цөөн үгээр

1. Нэгэн настай эмгэн Бурхан багшаас ” Таны заадаг сургаал юу болох талаар танай шавь нараас асуухад ойлгоход амаргүй гүн ухааны сургаал айлдах юм. Түүнийг нь би ойлгож хэрэгжүүлж чадахгүй юм.Та надад ойлгомжтой цөөн хэдэн үгээр Бурхад юу зааж сургадаг болохыг айлдаж өгнө үү хэмээсэнд Бурхан дараахь “Дхаммапада-номын бадаг”-ын алдарт шүлгийг айлдсан гэдэг…
Шүлгийг үг үсэгчлэн Бурхны хэл болох тэр үeийн хойд Энэтхэгийн Пали хэлнээс хөрвүүлэхэд:

“Бүх нүгэлт үйлийг эс үйлдэж
Буяныг хотол чуулган болгож,
Өөрийн сэтгэлийг төгс ариусгах
Энэ нь бүх Бурхадын шашин/ сургаал/ болой” хэмээсэн гэдэг.

2. Та дүрсэнд шүтээд л байвал дүрст ертөнцөөс салахгүй. Гэвч дүрст ертөнцөд бодьсадваа бурхан болдог.

http://www.facebook.com/bold.jamyang

3. Бид бүгдээрээ бүтээгээгүй тэр үнэнийг үнэмлэхүй үнэн гэж буддизм сургана. Эсрэгээр бид оюунаар бүтээсэн үнэнийг янагуух үнэн гэнэ.

http://www.facebook.com/bold.jamyang

4. Бурхан шашин танд эд хөрөнгө эрх баялаг бүгдийг өгч чадна.Тийм чадалтай сургаал номтой ч юм.Гагцхүү хүч хэрэглэж бол биш.Ердөө л суурь зарчим нь та бусдыг бүү хорло.Шим зарчим нь бусдад туслах буюу байнга өг.

http://www.facebook.com/bold.jamyang

5. Дунд төрөлхтөний туршлага

Самсар хорвоог аль эрт таниж мэдрэх тусмаа л таньд хэрэгтэй. Хүсэл шуналаар дайрсан бүгд чинь хуурмаг оршихуйтай. Тэгэхээр дунд номчин болно гэдэг машид амаргүй юм. Магадгүй бараг бүх хүн үхэхийнхээ яг өмнөхөн сая бүх насаараа хууртсанаа ойлгож гэмшилд орших тэр цагт та бодь мөрийн дунд төрөлхтний санаа туршлагыг ганцхан удаа хожимдсон ч гэсэн мэдэрдэг ч байж мэднэ. Тэр бол таны идэр залуудаа олох ёстой жинхэнэ номын ёс мөнөөс мөн юм.

https://www.facebook.com/bold.jamyang

6. Муу хүний үгэнд бүү ор
Эм хүний үгийг бүү дага.
Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл
Хартай хүнтэй үг бүү зөвлө.
Олон хүний зөвшсөнийг бүү эвд

Хилэнцэт үйлд бүү шуна
Буянтай үйлд бүү саад хий.

* Оюуныг нээгч Оюунтүлхүүр*сургаалиас…

7. Бурхан хамаг амьтанд аврал одуулахыг хүсэх боловч амьтан бүр түүнийг нь хүлээн авч чаддаггүй байна.

Яагаад тэр вэ?
Сар гэрэлтэхэд цэвэр усан дотор дүрс нь тод харагдахаас биш булингартай усанд харагдахгүй.
Энэ нь усны чанараас хамаарахаас биш сарны чанараас хамаарахгүй.

Үүнтэй адил бурхан зовсон бүгдэд туслах сэтгэлтэй боловч түүнд итгэдэг сүжигтэй сэтгэл ариун хүмүүс л бурхны адисыг хүртдэг.

Бурхны аврал эрэх бүтээл бол энэ нас болон зуурдын төрөлд хийх гол зүтгэл болно.

* Бодь мөрийн зэрэгт орох Бурхан багшийн сургаалиас*…

8. Бурхан шашин бурхан байгаа үгүйгээс эхэлнэ. Харин түүний гүн ухаан юмс үзэгдэл байгаа үгүйгээс эхлэнэ.Бурхан юмс үзэгдэл хоёулаа байгаа юм мөн. Гэвч байгаа юм гэж юу юм гэдгийг бурхангүйгээр шууд мэдэх боломжгүй. Мэдсэн ч төгс мэдэхгүй. Хамгийн энгийн байгаа юмсыг ялгаж мэдэхгүйгээр бурхан байгааг бас мэдэх боломжгүй. Ийм учраас танд итгэл хэрэгтэй.

Бид мэт бурхантаны туршлага багатай эхлэгч нарт зовлонгоос зайлсхийх хамгийн сайн арга бол татгалзаж сурах. Магад гарахуйг англиар татгалзах гэж орчуулсан харагдана лээ. Аврагдая гэвэл татгалзаж сур. Уг нь ийм л энгийн зовлонгоос салах бол.Үүнд их бага хөлгөн хоёулангийн үндсэн санаа бий. Татгалзаж чаддаг хүн хаашаа явж буй вэ? Татгалзал нь амирлал юм. Амирлалын эцсийн цэг нирваан юм. Гэвч бид татгалзаж чаддагүйд л учир байгаа. Тэр үл татгалзуулагчийг шунал гэнэ. Шунал үнэн учраас зовлон үнэн болж буй юм аа.

https://www.facebook.com/bold.jamyang

9. Би бурхан шашны шашин гэж үгийг энд тайллаа. Religion гэж үг шасана гэж үгтэй огт нийцэхгүй юм. Релижин бол бог буюу тэнгэр шүтэгчидийг нийтлэгээр хэлдэг. Атийст бус ч гэж хэлдэг бөгөөд атийст бус гэж тэнгэр буюу бог шүтдэг, харин атийст бол тэнгэр шүтдэггүй гэсэн үг ээ. Энд дэлхийн бүх шашнууд багтдаг боловч ганц буддизм багтдаггүй юм аа. Бурхан шасана бол эзэн тэнгэр хүлээн зөвшөөрдөггүй учраас атийст юм. Бурхан шасана бол эзэн тэнгэрт биш,өөрийн дотоод бурханд итгэх ёсоор дөрвөн үнэнийг дөрвөн янзаар бүтээж өөрөө үзүүлэхийг хэлдэг. Хүн өөрийнхөө төлөө гэгээрч бусдын төлөө төгс гэгээрнэ гэсэн үг ээ. Хүн өөрөө бурхан болох явцад эзэн тэнгэрч болж болдог учраас эзэн тэнгэр бурханаас доод ойлголт гэж үздэг ээ. Учир нь эзэн тэнгэрийг хүн үйлээр олж болдог бол бурханыг бол үйл нисваанисын хүлээснээс бүрэн ангижирч олно гэж нотолдог шашныг бурханы шасана гэнэ.

https://www.facebook.com/bold.jamyang

10. НАЙМАН ЗӨВ ЗАМ МӨР

Зөв үзэл,Зөв ухаан
Зөв үг, Зөв үйл
Зөв амьдрал, Зөв хичээл зүтгэл 
Зөв дурдал, Зөв самади

1.Зөв үзэл: найман зам мөрийн хамгийн чухал нь бөгөөд бусад долоон мөрийнхөө үндэс нь болдог. Үйлийн үрд сэтгэл итгэмжилж, 10-н хар нүглийг тэвчигдэхүүн болгож, хутагтын 4-н үнэнийг таньж, учир шалтгаан, зүй тогтолд итгэхийг хэлнэ.

2.Зөв ухаан: 3-н хор болох мунхаг, хүсэл тачаал, уур хилэнг тэвчиж, бусдад хор хөнөөл хүргэхгүй байхыг хэлнэ.

3.Зөв үг: худал хэлэх, ширүүн үг, хараал, дэмий чалчих, хов үг зэрэг яруу бусыг үл өгүүлэхийг хэлнэ.

4.Зөв үйл/ явдал: амьтны амь хөнөөх, эс өгснийг авах, буруу хурьцал үйлдэх зэрэг өөрт хийгээд бусдад хорлолтой нүгэлт үйлийг тэвчихийг хэлнэ.

5.Зөв амьдрал: ёс суртахуунаас гажууд, ичиж зовохыг мэдэхгүй, хар буруу аргаар амьдрахгүй байхыг хэлнэ.

6.Зөв хичээл/ тэмүүлэл: залхуу хойргыг тэвчиж, зөв, сайн зорилго үйлсэд хүч чадлаа дайчлахыг хэлнэ.

7.Зөв дурдал: хийж буй болон хийх гэж буй ажил үйл болгоноо сайтар нягталж шинжилж байж үйлдэхийг хэлнэ.

8.Зөв самади: зөв зорилго болох гэгээрэл нирвааны төлөө дотроо бясалгал хийхийг хэлнэ.

11. Оршихуй бол хэн нэгэн далдын ганц хүчний бүтээл биш, өөр өөрийн шалтгаан нөхцлийн эхлэлгүй хэлхээний олонлог. Юм бүхэнд гарцаагүй шалтгаан, нөхцөл, үр дагавар байх ёстой. Бүх оршихуй бусдаас хамаарч, бусдад шүтэж оршино. Д. Нямсамбуу

12. Сүсэг бага бол Бурханы гэгээнтэй биеэрээ учран золгоод ч тусыг эс олно. Жишээ нь: Бурхан багшийн дэргэд арван хоёр жил байсан Лэгвий Гарма гэдэг хүн Бурхны гэгээнийг жирийн хүн төдийд харахаас илүүг үзэж мэдэж чадсангүй.

13. Сүсэг Номт үйлийн эх нь аврал даатгахуй, аврал даатгахуйн үүд нь сүсэг мөн. Итгэмжит сүсэг, дурлах сүсэг, дээдлэхүйн сүсэг гурваас гурван эрдэнийн хүч энэрэл, эрдэм адисын үнэнийг мэдэн чин сэтгэлээсээ итгэмжлэн, эцсийн ганц аврал бол гурван эрдэнээс өөр юу ч биш гэдгийг сэтгэлдээ бат нут хадсан итгэмжит сүсэг гэнэ.

14. Хутагт Нагаржуна үгээгүй ядуу амьтадын зовлонг арилгахын тулд чулууг алт болгох увдисыг эрэн, бясалгаж бүтээх үйлд шамдах үед Манзушир бурхан Хутагт Нагаржунайд ийн айлдаж.
“Хүнд эд баялаг өгвөл тэрхэн зуурдаа баярлах ч алсдаа шунал, уур, омог, атаархал нь улам арвижих тул зовлонгоос үл гэтэлнэ.
Тиймээс юун түрүүнд муу сэтгэлийг даран оюуныг засах сайн утгат ном сургааль туурвих нь нэн чухал.” хэмээсэн гэдэг.

15. Бурхад хилэнцийг усаар үл угаамой
Амьтны зовлонг гараараа үл арилгамуй
Өөрийн мэдсэнийг бусдад үл юүлмүй
Үнэн чанарыг үзүүлснээр гэтэлмүй

Будда

16. Эвдэрч үл дуусах сав ертөнц
Энэлж үл дуусах шимийн амьтан
Эргэж үл дуусах гаслант орчлон
Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл зэ

Гэтэлж үл дуусах орчлонгийн дөрвөн далай
Гэсэж үл дуусах зургаан зүйлийн орон
Гэнэдэж үл дуусах ертөнцийн гаслан
Хилэгнэж үл дуусах уринт сэтгэл зэ

Асарч үл дуусах үр садан
Алж үл дуусах өшөөт дайсан
Амраглаж үл дуусах тачаангуй сэтгэл
Алагчилж үл дуусах дайсан эл зэ…

Эх сурвалж