Талим

Талим буюу нүдний гэмийг арилгагч

Талим үсгийг бүтээж тахисан болон олон удаа сүслэн харснаар нүдний гэм бүхэн арилж, шид бүтээлийг олно гэж буддын номд дурсчээ.

Ялангуяа нүд бүрэлзэх цагаа унах тэргүүтэй нүдний элдэв зүйлийн өвчнөөс гэтлэх болно хэмээж.

Талим хэмээх энэ үсэг нь язгуурын таван бурханыг бэлэгдсэн хэмээн Сандуйнжүд сударт гардаг.

Цагаан бинт үсэг нь Жанрайсиг бурханы, Шар И үсэг нь Манзушир, Улаан Та үсэг нь Дамдин, Хар хөх Ла үсэг нь Ямандага, Ногоон А үсэг нь Доржнамжим бурханы мөн чанарыг илэрхийлнэ.

Иймд сэтгэлдээ язгуурын 5-н бурханы мөн чанарт Талим үсгээ сайтар бясалган бодож олон удаа уншиж баруун гарын ядам хуруугаараа шүлсээ авч зүүн нүдэндээ түрхэж, мөн зүүн гарын ядам хуруугаараа шүлсээ авч баруун нүдэндээ түрхэнэ. Энэ адил өдөр бүр үйлдвээс нүдний өвчинд автахгүй гэжээ.

Талим үсгийг бүтээж тахисан болон олон удаа сүслэн харснаар нүдний гэм бүхэн арилж, шид бүтээлийг олно гэнэ.

https://www.facebook.com/KindleMongolian