Өргөлийн алтан ундаа - Сэржим

Сэржим

Бурхан шашинд олон төрлийн тахил байдгаас тарнийн ёсны нэгэн нарийн тахил болох сэржим буюу алтан ундааг та бүхэндээ өргөн барьж байна.
Сэржим нь орц найрлагаас хамаарч дотроо өөр өөр байдаг. Зарим ёсонд өргөх сэржимийг өөр ёсонд өргөх хатуу хориотой байдаг Сэржим өргөхөд хамгийн гол зүйл нь түүний найрлага орц юм. Тэдгээр нарийн нандин эд орц, найрлагыг олж цуглуулах нь ч төдий амар биш бөгөөд зай дутуу өргөх нь төдий ач тус бага юм.
Өнөө цагт сэржим өргүүлж буй сүсэгтэн хүмүүс гаргадаг алдаанууд.
Гэрт хуучин ууж байсан архиар өргүүлэх гэх. “Бид өөрсдийн хүндэтгэж явдаг хүндээ хамгийн сайнаа барьдаг хэрнээ түүнээс ч ханьцашгүй бурхан сахиусанд хамгийн хямдыг барих, харам сэтгэл оруулах нь болохгүй юм.”
Мөн аль үнэ хямд архи сонгож өргүүлэх. “Гараад хямдхан жижиг архи аваад ирье гэх нь харам сэтгэлийн зэтгэр тахилд буух юм.”
Зай орц найрлага бүрдүүлэхгүй шууд архи чигээр нь өргөх. “Хөдөө гадаа явж буй хүмүүс шууд дэлгүүрээс архи аваад өргөх нь лусад хорлолтой.”
Зөвхөн архи төдийхнөөр санаж өргөх гэх мэт алдаа мадаг гаргах нь тахилд хармын сэтгэлээс зэтгэр орох тэргүүтэй алдас гарах нь тахилын мөн чанар бүрдэхгүй болж буй юм.
Сая эдгээрийг жигдэлснээр уншлага үйлдэж өргөвөөс санасан хэрэг ёсчлон бүтэх учиртай.
Иймд эдгээр тэргүүтэй алдаа мадгуудийг жигдлэх үүднээс
Өргөлийн алтан ундаа сэржимийг сүсэгтэн болон лам хуврагуудын үйл хэрэгт зориулан бүтээсэн байна.
Хэрэглэх заавар:
Өргөхөөс өмнө сайтар сэгсэрч орц, эд зайг нь холих.
Хадганд ороож хадгалж болно.
Уухыг хатуу хориглоно.
Тайлбар
Бурхан шашны зан үйлд сэржим өргөх ёс нь нэн чухал бөгөөд 4 дандар 4 их үйлийн сэржимд орох орц найрлага, зай нь ялгамжаатай, мөн ховор нандин эдүүд, эмийн зүйлүүд орох буюу үйл үйлээс хамааран өөр өөр байдаг нь гарах адис жинлавтай холбоотой юм. Эд зайнаас санаанд багтамгүй хүч гардаг гэж сударт айлдсан байдаг. Сэржим нь тарнийн ёсны тахил тул муу эдээр өргөх нь зохисгүй учир тухайлан ач холбогдлыг санаж нандин эд болон адис жинлавыг шингээн бүтээжээ.
Ум сайн амгалан болтугай.