Түвд үгийн утга

ван – эрх мэдэл /Самгарди буюу санскритаар авшиг/. Үгчлэн орчуулбал Илтээр эрх хүртээх.

галсан санжай дон – сайн цагийн мянган бурхан

ганжуур – “Га” буюу бурхан багшийн аман айлдвар жүрва буюу орчуулга хөрвүүлэг гэсэн хоёр үгний нийлэмж бөгөөд монгол хэлэнд ганжуур хэмээн дуудагддаг билээ. Үгийн шууд утга нь Бурхан багшийн айлдварын эмхтгэл гэж ойлгох нь зүйтэй юм.

ганс – даатгал

ганшиг– тахих

говий-лха-на – заяаны таван тэнгэр

гомбо – итгэл

гүнрэг – Ялж төгс нөгчсөн муу заяаг судлагч бүхнийг ухаарагч Машид гэрэлтүүлэн зохиогчийн зан үйл

дашзэвэг – найман гэгээн

дагийжанчүв – бодь сэтгэлт эмэгтэй

далха – дайсан тэнгэр

дашэйшэйрав – өлзийт сайн билгийн ариутгал /Монголчууд Дашчэрэв гэдэг./

догжүр – хариулга

дой – засал

дорма – балин буюу өглөг

дүггар – цагаан шүхэрт /Монголчууд Дугар, Дүгэр гэдэг./

дүй – цаг

жадонба– найман мянгат

лозова – гүүш орчуулагч

лхого – өмнө үүд

манла – хэмээх үгийн үндэс нь ангаах, эдгээх утгатай үг бөгөөд наад утгандаа хий, шар, бадганаар үүссэн өвчнийг эдгээн ангаах буюу цаад утгандаа нисваанисын 3 хор мунхаг, уур, шунал тэргүүтнийг эдгээн амирлуулах гэсэн гүн утгатай үг болно.

одбагмэд – цаглашгүй гэрэлт /Авид/

сэржим – алтан ундаа

сожин – буянаа сэргээх

түй – угаал

хандо – амгалан хоосны агаарт цэнгэгч дагина

хонзон – өс барих, өс санах

хийморь – сэтгэл

цэвэгмидийн чога – насны бүтээл

чин – их

чого – зан үйл

шунлайв – тэргүүн

шүгсо – оршвой