Далай Зопа ринбүүчийн тэргүүн дээр гараа тавьж буй нь

Урд хойд төрлийг нотлоход хэрэгтэй тулгуур арга ухаанууд

1. Тархи бол ухамсар биш. Учир нь үхсэн үед тархи байдаг ч ухамсар байдаггүй.
2. Хүний ухамсар тархи гэх мэт материас үүсдэггүй. Үүссэн бол матери нь ухамсарлаг чанартай болно. Мөн чийгнээс, илжрэлээс үүдэн үүссэн амьтдын оюун санаа нь тухайн материас үүссэн болох бөгөөд газар шороо, бидний идэж буй хоол унд ч ухамсарт чанартай болох юм.
Хүний ухамсар ч эцэг эхийн үрийн дуслаас бүтсэн болно. Хэрвээ тийм бол хүний өвөг амьтан амьгүй зүйлээс үүссэн үү? Тэр амьгүй зүйл нь ухамсартай юу?
Бие цогцсыг матери үүсгэж болох ч түүнийг амь оруулагч өөр нэгэн хүчин байгаа нь хөдлөшгүй үнэн. Мөн ухамсар нь тархинаас үүссэн бол хүн бүрийн тархи байгалаасаа ижил хүчин чадалтай байдаг атал нэг эцэг эхээс төрсөн, ив ижил орчинд өссөн ихрүүд яагаад ертөнцийг үзэх үзэл, зан ааш, сонирхол оюуны чадамж нь ондоо болж өсөн торнино вэ?
Энэ нь урд насны нэгэн үед хуримтлуулсан оюун санааны хүч нь сэргэж байгаа мэт.
3. Эцэг, эхийн алинд ч бие организмын хувьд үр бүрэлдүүлэх бүрэн боломж байсаар атал зарим үед үр ер бүрэлддэггүй нь юуны учир вэ? Эцэг, эхийн үрийн дуслаас ангид үр бүрэлдүүлэн амьлуулах гуравдагч нөхцөл байгааг илтгэж байна.
4. Дэлхий даяар урд төрлөө санан дурсдаг олон зуун хүн байгааг барууны, азийн олон судалгааны багууд олж тогтоосон байдаг. Зарим үед тухайн гэр бүл, хувь хүн хоорондын нууцлалуудыг хүртэл дурдаж байсан явдал ч олон байдаг аж. Гүржийн судалгааны багт бүр 21 төрлөө санадаг хүн ирсэн тохиолдол ч байгаа юм.
5. Бие организмын хамаг үйл ажиллагаа бүрэн зогсож үхэх үед хэдэн долоо хоногоор бясалгалд суун халууны хэм 40 хүрсэн ч бие нь үл илжирч, улам тунгалаг гэгээлэг биетэй болж буй буддын бясалгаачид олон байдаг ба эрдэмтэд ч судалгаа хийн баттай шийдэлд хүрч чадаагүй байдаг.
6. Хүний биед орж гаран тодорхой цаг хугацаанд тухайн хүний бие, ой санамжийг өөрийн эрхшээлд оруулдаг үл үзэгдэх гадны хүчин бас байдаг. Энэ талаар судалгаа хийсэн судлаачид хэлэхдээ “Үл үзэгдэх биет ордог хүнд мэдэгдэлгүйгээр тодорхой дуудлагын зан үйл хийн цаг тохирох үед яг тэр цаг хугацаандаа тухайн хүний биед орж ирэн хэлсэн ярьсан бүхнийг нь ярьж байсан.” гэж дурджээ.
7. Хүний ухамсар нь аливаад дадан ижилсэх тусам улам л түргэн болдог ба тухайлан бодож хичээх шаардлагагүй бөгөөд анхны гаргасан үйлдэл нь ахин ахин үл давтагдаж аяндаа оргилох мэт хүчирхэгжиж байдаг тул дүрслэг бус чанартай ажээ.
Харин дүрслэг зүйлсийн анхны хөдөлгөөн нь хойшид үргэлж ойр ойр давтагдах ба орших, эс оршихуй нь ч түүнээсээ хамаарна.