Сэцэн хан аймгийн Бэрээвэн номун ханы хүрээнд залагдаж байсан Тойн цоржийн VII дүр хувилгаан Гомбочогдон (Омбочогдон) 1916 онд Хэнтий аймгийн Дундбаян сумын нутагт төржээ. Бага залуу насандаа Бэрээвэн номун ханы хүрээнд залагдан сууж байжээ. 1937 онд 22 насандаа хилс хэрэгт хэлмэгдэн цаазлуулжээ. 1991 онд улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 112-р магадлалаар цагаатгасан байна.
