Дарба бандида

Дарба бандида

Дарба бандидын VI дүр Монголд тодорсон хувилгаан Агваанчойнжүрдондов халхын сайн ноён хан аймгийн мэргэн вангийн хошуунд 1870 онд мэндэлжээ. Дарба бандида Заяын хүрээ, Рашаантын хүрээ хийдүүдэд сууж, цанид чойрын гүн ухааны ном судалсан тэрээр их хүрээнд ирж Гунгаачойлин дацанд 1905 онд Дарба бандида гавжийн дамжаа барихад нь XIII Далай лам Түвдэнжамц олон номч мэргэдтэй оролцож олон дагсал хаялцаж байжээ. Их хүрээнд сууж байхдаа их эрдэмтэн Зава Дамдин гавжтай дотно нөхөрлөж ном эрдмийн өргөн харилцаатай байлаа. Тэрээр ардын засгийн анхны жилүүдэд “Ард түмний ариун ёсон оршвой” хэмээх ном туурвисан.

Дарба бандида - Хойд дүр