Донхор Манзушир хутагт

Донхор Манзушир хутагт

Аймаг савыг баригч Ачит номун хан Манзушир хутагт нь Бурхан багшийн үеэс тодрон залагдаж, амьтны тус хэргийг цаглашгүй ихээр бүтээн дэлгэрүүлж байсан гэгддэг.
Буддын ёсны оюун билгийг дэлгэрүүлэгч Манзушри хэмээх Зөөлөн эгшигт бурхны хувилгаан Дүлбий-дог бээр мянган шавьтайгаар анх МЭӨ 5 зуунд Жагар орноо тодорч, түүнээс Энэтхэгт 2 удаа, цаст Түвдэд нийт 7 удаа, Монголд 6 удаа тодрон залгамжлагдсан түүхтэй билээ.
Анхдугаар дүрийн хувилгаан Дүлбий дог (МЭӨ 5 зуун)
Хоёрдугаар дүрийн хувилгаан Ловон Гамбала
Гуравдугаар дүрийн хувилгаан Дармабала хаан
Дөрөвдүгээр дүрийн хувилгаан Дүлзэндагважанцан
Тавдугаар дүрийн хувилгаан Жавчогбалсан
Зургадугаар дүрийн хувилгаан Жалсрайшийвийнинбу
Долдугаар дүрийн хувилгаан Тогмэддагважанцан
Наймдугаар дүрийн хувилгаан Ёндонжамц (1557-1587)
Есдүгээр дүрийн хувилгаан Жамъянжамц
Аравдугаар дүрийн хувилгаан Жамбалжамц
Арваннэгдүгээр дүрийн хувилгаан Жамъянагваанлхүндэв
Арванхоёрдугаар дүрийн хувилгаан Агваанлувсанжамбалданзан (1695-1750)
Арвангуравдугаар дүрийн хувилгаан Лувсантүвдэнваанчиг (1754-1816)
Арвандөрөвдүгээр дүрийн хувилгаан Лувсантүвдэнжигмэдцүлтим (1816-1841)
Арвантавдугаар дүрийн хувилгаан Дашдондов (1843-1850)
Арванзургадугаар дүрийн хувилгаан Ренчиндорж (1850-1871)
Арвандолдугаар дүрийн хувилгаан Лувсанбалданчүлтэмцэриндорж (1872-1937)
“Манзуширийн хийд хийгээд хутагтууд” номноос.