Жонан Ханчэн гэгээн

Жонан Ханчэн гэгээний XI дүгээр дүр Гүнсан Чойжи Дагва

Жонан Ханчэн гэгээнтэн нь Хэнтий аймгаас тодорсон бөгөөд эдүгээгээс арав гаруй жилийн өмнө буюу 2006 онд Энэтхэгийн Гомон дацанд суралцаж байсан Лувсанчойдаг хэмээх номын нэртэй, Цэрэндэжидийн Гантөмөр гэдэг хүүг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц, IX Богд Жавзандамба нар “Жонан Ханчэн Жамъян Гончиг Бал Самбуу” ламын хойд дүрээр тодруулж, мутрын тэмдэг батламж бичиг өгөн зарлиг буулгаж, Жонан Ханчэн хувилгаан хэмээн өргөмжилсөн байна.
Гэгээнтэн 2003 оноос хойш өнөөг хүртэл Энэтхэгийн Гомон дацанд бурхны ном үзэж байгаа бөгөөд Чойрын гүн ухааны 5 ботийн дөрвийг нь судалж дүүргэсэн байна. Одоо тэрээр “Гаарамба Ог” зиндаанд суралцаж байгаа ажээ.
Жонан Ханчэн гэгээний өвөг эцэг нь Гатан овогтой Гомбо гэж лам байжээ. Гомбо ламтан багадаа Мандалын хүрээ болон Хүүхэн хутагтын хүрээнд шавилан сууж байв. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед арга буюу хар болж өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд монгол хэл, бичгийн багшаар ажиллах болсон байна. Улмаар Гомбо ламтан Улаанбаатарт шилжин суурьшсан гэнэ. Тэрээр 1990 онд өөрийн зээ хүүг гурван настай байхаас нь бичиг үсэг, бурхны номын уншлага зааж, улмаар Энэтхэгийн Гомон дацанд шавилуулсан ажээ. Бурхны шашин дотроо өөр өөрийн тогтсон таалал, хэв маяг, номлол бүтээл, гүн гүнзгий үзэл бүхий урсгалууд буюу номын ёсонд хуваагддаг. Тэдгээрийн нэг нь Жонанбийн тогтсон таалал юм байна. Уг урсгалын Жонан Ханчэн Жамъян Гончиг Бал Самбуу лам нь Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын урд дүр болох Жонан дарнат ламын дамжлагын багшаар шүтэгдэж байсан түүхтэй гэнэ.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц, Халхын IX богд Жавзандамбанарын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг Жонан Гончиг Бал Самууламын хойд дүрээр заларч, “Жонан Ханчэн” хэмээн өргөмжлөгдсөн Цэрэндэжидовогтой Гантөмөр гэгээнийг ширээнд нь залж, Бат-Оршил буюу Даншиг өргөх ёслол 2016 онд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан.
Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрж гарсан хутагт хувилгаад тун цөөхөн байдаг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд Лувсанчойдаг /номын нэр/тодорч олноо “Жонан Ханчэн” хэмээн алдаршжээ.
Түүнийг “Бат оршил” ёслолыг үйлдэхэд заларсан сэнтий өдгөө Хэнтий аймгийн гал голомт, Сэцэнханы ордон музейд хадгалагдан буй.

Будда продакшн – Жонан Ханчэн гэгээний XI дүгээр дүр Гүнсан Чойжи Дагва. 2016 он.

Жонан ханчэн гэгээнтэнд өргөх дуун цацал.

Будда продакшн – Жонан ханчэн гэгээнтэй хийсэн ярилцлага. 2020.04.27.

Жонан Ханчэн Гэгээн: Бусдад тусалж чадахгүй бол бүү хор хүргэ. Лам хувцас өмссөн болгон лам биш…