1642 онд Халхын Сайн ноёны хошууны Сунтарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Өндөр гэгээны шавь. Түүнийг Түмэнхэн Сайн ноёны хойт үр мөн гэж тодруулан “Ноён хутагт” цол хүртээсэн. Зая бандида Лувсанпрэнлэй түүх шастир, буддын гүн ухаан, яруу найргийн онол, шашны зан үйл зэрэг чиглэлээр 6 боть зохиол туурвижээ. Түүний алдарт бүтээл нь Түвд хэлээр туурвисан “Заяын саньег” буюу “Тодорхой толь” хэмээх болно.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан