Итгэлт хамба

Итигэлов Даши-Доржо буюу Итгэлт хамба

Ум а гуру шаса дара ди мам суха

Буриад зоны ариун Шүтээн.

Буриад улсын нийслэл Улаан-Үд хот дахь Итгэлт хамбад мөргөвөл буян ном арвижиж, ажил үйлс тань бүтэж хийморь лүндаа сэргэдэг хэмээн ярилцдаг. Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй тод үзэгдэл болсон нь 75 настайдаа Итгэлт хамба Янганжин дацангийн шавь лам нараасаа өөртөө зориулж нас барсан хүнд уншдаг “Гүнцэг” хэмээх номыг уншихыг хүсчээ. Лам нар гайхаж уншиж зүрхлэхгүй байтал өөрөө уншиж эхлэхэд шавь лам нар нь даган уншсан гэдэг. Удалгүй тэрбээр нас барж, хамба ламын гэрээслэлийн дагуу ёсыг гүйцэтгэн бадамлянхуа цэцгийн суудлаар суулгаж хуш модон хайрцганд хийж хулсаар чигжиж Хөх зүрхэн хэмээх газар нутаглуулжээ. Итгэлт хамба бие барахаасаа өмнө шавь нартаа 75 жилийн дараа намайг шалгаарай. Хэрэв хэвээрээ байвал шүтээрэй, зэм болж муудсан бол буцаагаад булаарай хэмээн гэрээслэжээ.

2002 оны намрын эхэн сарын 15-нд хамбын шарилыг газрын хөрснөөс гаргаж ирэхэд бие нь огт муудаж ялзраагүй арьс нь зөөлөн чийглэг, анхилуун үнэр ханхалж байсан төдийгүй түүнийг агуулж байсан мод эд зүйлс нь муудаж өмхрөөгүй байсан байна. Оросын эрдэмтэд Итгэлт хамбын тэргүүнээс дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грам арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хурууны хумснаас дөрвөн хэлтэрхий авч эд эсийн шинжилгээ хийжээ.

Шинжилгээний үр дүнд тархинд нь пульс мэдрэгдэж, үс, хумс, гуужсан арьс зэрэг эдүүд нь амьд хүний эд эстэй адил хэвийн байсан нь эрдэмтдийг гайхшруулж, шашингүй үзэлтнүүдийг хүртэл нэгийг бодоход хүргэсэн ажээ.
Бас нэгэн чухал зүйл бол 2005 оны гуравдугаар сард Иволгийн дацангийн ном судар дотроос Итгэлт хамбын урд төрлийнх нь 12 үеийн намтрыг бичсэн судар олдсон байна. Итгэлт хамба хэмээн сүсэглэн мөргөдөг энэхүү гэгээн хутагтын нэр нь Итгэлийн Дашдорж хамба бөгөөд монголчуудын нэр цээрлэх ёс заншлын дагуу энэхүү эрхэм хамбын нэрийг хэлэлгүй цээрлэж, эцгийнх нь нэрээр “Итгэлт хөвгүүн” хэмээсэн нь яваандаа Итгэлт хамба гэгдэх болсон байна. Итгэлт хамбад мөргөснөөр гай барцад, осол гэмтэл, хүнд өвчин зэргээс гайхалтай хамгаалагдсан олон жишээ байдаг ажээ. Итгэлт хамбын зүрхэн тарни “Ум а гуру шаса дара ди мам суха”-г 5000 удаа, түүнээс дээш уншихад бүх ажил бүтнэ гэж айлджээ.

88 жил бурхны шашны бясалгалын хүчээр оршиж буй Буриад зоны оройн дээд шүтээн Дашдорж Итгэловын үйлс зохионгуйн тухай

Итгэлт хамбын захиас.

Монгол туургатан Буриад зоны оройн дээд шүтээн бурхны шашны бясалгалын хүчээр 87 жил оршиж буй Итгэлт хамбын хойч үедээ зориулан үлдээсэн гэрээс захианы тухай Итгэлт хамба судлаач Балдан Базаровтой хийсэн ярилцлага

1-р хэсэг.

2-р хэсэг.

Итгэлт хамбын гоц үзэгдэл.

1-р хэсэг.

2-р хэсэг.

Итгэлт хамбад зориулсан дуу.

Холбоотой холбоосууд:

https://mn.wikipedia.org/wiki/Итгэлт_хамба