Махасида Күкүрэ (Kukkuripa)

Махасида Күкүрэ

10-р зуунд амьдарч байсан Махасида Күкүрэ (Kukkuripa) нь Марва ламд Махамаяа биегүй дагинасын номыг заасан багш нь бөгөөд Ноён хутагтын Энэтхэгт төрсөн 17 төрлийн нэг нь мөн хэмээн намтарчилсан танка хөрөгт нь оруулан бүтээсэн нь Сайншанд хотод одоо буй бүлгээ.
Күкүрэ багш дагинасын номыг эрхшээх бясалгалд суухад нэгэн гөлгөн нохойтой таарсан нь Асанга богд мөн шар нохойтой учирсантай үлгэр нэгэн агаад тэмдэг дохиог мэдэж хүлээн авснаар сэтгэлийн хүлээсийг тайлж огторгуй мэт чанарыг олсон байна.
Күкүрэг бүтээхдээ гөлгөн нохойтой хамтаар дүрсэлдэг бөгөөд энэ нь одоо цагийн нохой тэжээн хамт амьдрагсдын нэгэн шүтээн болох шалтгаан болжээ.
Тарнийн мөрийн багш нарын явдал цадиг нь хязгааргүй, дүрэм журмаас ямагт давсан байдаг тул тэдний үйлс, тус эрдэм нь огторгуйг хэмжихтэй адил билээ.