Наро Банчэн гэгээн

Наро Банчэн гэгээн

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин алдаршсан Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо 5 удаа мэндэлж, цаст Түвдийн орноо 4 удаа, Монгол нутагт 6 удаа хувилан төрсөн түүхтэй. Наро Банчэн гэгээний зургадугаар дүр Жүгдэрнамжил: -“Би сайн цаг ирэх үед Цагаан уулын талдаа, голоо өгсөж дахин төрнө” гэж ерөөл тавьсан гэдэг. Сайн ноён аймаг 1699 анхдугаар дүрийн Наро Банчэн хутагтын хувилгааныг тодруулан залжээ. 1772 онд шавийн захиргаа байгуулж тамга олгожээ.

Наро Банчэн гэгээний зургадугаар дүр Жүгдэрнамжил

Монголын хутагт хувилгаад сан – Отгонтэнгэрийн хувилгаан Наро Банчэн гэгээн.

MNB – “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг. 2020.06.04.

Клабхаус дээр маш сонирхолтой яриа нэлээд удаан явж байна. Зочин нь Наро Банчэн гэгээнтэн залуустай яриа хийж байна. Гэгээнтэн 10 минут бясалгал хийж байгаад энэ ган сэлэмийг хэдхэн жилийн өмнө 600 хүний нүдэн дээр ингэж эргүүлж мурийлган хугалсан гээд тэр сэлэм нь Алтайн музейд байхад өөрийн гараараа барьж үзээд тэнийлгэх гэж оролдож үзэж байв. Энэ үнэн үү гэхэд үнэн гэж хариуллаа. Юмны мөн чанар, харилцан хамаарлыг ойлгож мэдэрч чадвал физикийн хууль хүртэл зохицон удирдагддаг гэнэ ээ. Галд хүртэл түлэгдэхгүй байх боломжтой л гэнэ.

“Би”-д барих атгаг үзэл буюу эгоноосоо бүрэн салж төгс гэгээрэлд хүрсэн хутагт хувилгаад, гүртэн чойжин хүмүүс сахиус бурхдын увьдас хүч чадлыг олон түмэнд мэдрүүлж харуулахын тулд сэлэм зангидах, сүү ус хоёрыг ялгах, нарны гэрэл дээр хөөрөгний даалингаа тохох, өөр орон зайд шууд шилжих, хүмүүсийн нүдэн дээр алга болох, амнаасаа гал гаргах гэх мэтийн бодитой үйлдлийг хааяа үзүүлэх явдал байдаг. Энэ бол нүд хуурах ховс илбэ биш, рид хувилгаан чадал юм.

https://www.facebook.com/groups/347633536688091/