Өндөр гэгээн Занабазар

Өндөр гэгээн Занабазар

Цагаан сарын шинийн 14 бол Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрөөс гадна Өндөр Гэгээний давхар дүйчэн өдөр юм. Давхар дүйчэн хэмээхийн учир нь цагаан сарын шинийн 1-ээс 15-ны хооронд Бурхан багш тэрсүүдийн 6 багшийг номоор ялан дийлж их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрүүд тохиодог бөгөөд энэхүү дүйчэн дээр Өндөр гэгээний жанч халсан дүйчэн өдөр давхардагийн тул болой.
Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн судлаач, гэвш Н.Амгалан лам болон Жавзандамба Хутагт Төвийн багш, хансүр, гавж Н.Нанзаддорж лам нарын “Өндөр гэгээний намтар” сэдэвт хамтын лекцийг таны оюуны санд өргөмү.
Монгол хүн бүр анхдугаар Богд Жавзандамба Хутагт Өндөр Гэгээний намтар түүх, үйлс зохионгуй, уран бүтээлийг нь сайтар мэддэг байх нь нэн чухал болой.
Өндөр Гэгээний давхар дүйчэн өдөр буюу цагаан сарын шинийн 14-нд Өндөр Богдын өөрийн зохиосон Норов бадам маанийг цогчэнгийн их унзад шавдан дээрээ гарч зогсоод хүндэтгэлтэйгээр татаж, мөн Өндөр Богдын өөрийн гараар урласан хэвээр хэвийн боов хийж цагаан сарын их ерөөлд хурж буй лам хуваргуудад өргөдөг уламжлалтай.

“Өндөр гэгээн Занабазар” амьдрал, өв

Монгол туургатаны оройн дээд хүмүүн Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордон 2015.05.29.

1-р хэсэг.

2-р хэсэг.

Агуу соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн сан хөмрөгөөс.