Гүртэн Чойжилын пүрэв

Гүртэн Чойжил

Гүртэн Чойжил гуай 1900 онд төрсөн хүүхэд ахуй цагаасаа Ялгасан гэгээнд шадарлаж явсан бөгөөд гэгээн багшаа шүтэж явсаар 1989 таалал баржээ. Ялгасан гэгээн Чимэдцэрэн гуай гуай нэг удаа баригдаад гарч ирсэнийхээ дараа Гүртэн Чойжил гуайг дуудан уулзаад нутгаасаа Баянхонгор зүгт гарч тэнд хэсэг амьдраад хэзээ сүүлд Архангайн Чулуут сум орчимд сууршиж амьдрахыг зөвлөсөн юм гэнэлээ. Чойжил гуай зөвлөсөн ёсоор Архангайн чулуут суманд амьдрахдаа чойжин бууж, номын хүчээр олон түмэнд тусалж явсан. Ялгасан гэгээн багш нь борц, тогоо хоёр өгсөн нь одоо ч хүүхдүүдэд нь хадгалагдаж байна. Чойжил гуай 1980 оны эхэн үед сахиус буудаг хувцас хэрэглэлээ Архангай аймгийн музейд өгсөн нь одоо тэндээ хадгалагдаж байна. Таалал болохоосоо өмнө том хүүдээ энэ Пүрэв сахиус их догшин тул хамаагүй оролдож болохгүй эзэн нь ирээд авах хүртэл хүртэл нь хадгалаарай. Эзэн зөв буруу байхыг тухайн үеийн шинж тэмдэгээр мэдэгдэх болно гэж захижээ. Сүүлд 1989 онд Чойжил гуай өнгөрхөд үед Пүрэв нь чичэрч доргиж хөдөлж байсан. Өнгөрснөөс хойших өдрүүдэд нь орой бүр чичэрч хөдлөөд утлаганы үнэр гарч байсан бөгөөд энэ өдрүүдийг эргэлттэй өдрүүд байсан байх гэж хүүхдүүд нь хуучилсан. Хүүхдүүд нь захисан ёсоор Пүрвийн эзнийг хүлээж байсан. Пүрвийг авах гэж лам хар олон хүн ирсэн боловч яг аваад явах гэхээр хар могой зам таглах. машины дугуй нь хагараад явж чадахгүй болох зэргээр элдэв саад гараад олон жил хадгалж байтал, авах учиртай хүн нь ирж аваад одоо Гүртэн Чойжил гуайн сахиусний үйл хэргийг үргэлжлүүлж байна. Гүртэн Чойжил гуай Ялгасан гэгээний Яруугийн хүрээний гол чойжин байсан. Жамсран сахиус буудаг. Хатанбаатар Магсаржавын морин хөтөч хийж явсан түүхт хүн юм.

Гүртэн Чойжил

https://www.facebook.com/groups/3718000821648747/posts/48