Улаан Чойжоо тарнитайгаа

Хүний амьдралд тус болох 12 үйлийн үрийн хуулиас

1. Агуу хууль –
Та энэ амьдралыг өөрөө л босгож байж л оршин тогтнох аж. Хэрвээ хэн нэгнээр хайрлуулж . хүндэтгүүлэхийг хүсч байвал бусдыг хайрлаж, нинжин сэтгэлээр хандах хэрэгтэй ажгуу.
2. Бүтээхүйн хууль –
Энэ амьдралд зүгээр л өөрөө бий болчихдог зүйл гэж хаа ч үгүй тул ямар нэг зүйлийг хийж бүтээх хэрэгтэй аж. Мөнхүү өөрөөрөө байж сурах хэрэгтэй аж ….
3. Өсөлт дэвшилтийн хууль –
Урагш дэвшиж явахын тулд хэн нэгнийг бус өөрөө өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй аж. Хүн өөрийн бодол санаагаа өөрчлөхөд аяндаа гадаад нөхцөл өөрчлөгдөх ажгуу.
4. Хүнлэг даруу зан чанарын хууль –
Өөрт тулгарсан төвөгтэй байдлыг өөрчлөх гэж зүтгэхээс илүүтэйгээр эхлээд байгаагаар хүлээн авах гээд үз. Сайн сайхан хүмүүсийг анзаарах гэж хичээ. Аль болох дайсан болсон хүмүүсээ бодохоо зайлсхийж найз нөхдөдөө анхаарлаа хандуулахыг хичээ.
5. Үүрэг хариуцлагын тухай хууль –
Таны амьдралд ямар нэг төвөгтэй асуудал байгаа бол тэр нь зөвхөн таны оюун бодолд оршин байгаа гэсэн үг. Чухамдаа хүн бол – энэ дэлхий ертөнцийн тусгал буюу бидний тусгал бол энэ дэлхий ертөнц юм шүү дээ. Тийм учраас хэн ч бидний өмнөөс бидний амьдралын үүрэг хариуцлагыг үүрэхгүй юм.
6. Харилцан хамааралын хууль –
Чухамдаа таны үйлдэл бүр үр дагаврыг дагуулж байдаг. Хэрэв сайн үр дагаврыг олохыг хүсвэл зөв эхлэл чухал. Хэрвээ дарвуулт хөлөг онгоц ямар ч зүг чиггүй далайд хөвөх аваас салхинд зүг чигээ алдаж зорьсон газраа хүрч үл чадна. Агуу том үйлсийн эхлэл ч маш өчүүхэн зүйлсээс шалтгаалдаг гэдгийг санаж яваарай. Өнгөрсөн одоо ирээдүй – хоорондоо нягт уялдаа холбоотой.
7. Тусгалын хууль –
Хэрвээ та үргэлжид ганцхан зүйл дээр анхаарлаа хэт төвлөрүүлээд байвал хэзээ нэг өдөр хэт өндрөөс харанхуй ангал руу унах гэм бий.
8. Үлгэрлэхийн хууль –
Та хэн нэгэнд өөрийгөө үлгэрлэн харуулахыг хүсвэл, та амьдрал дээр түүнийгээ өөрөө туршиж үзсэн байх хэрэгтэй аж …
9. Яг одоод оршин байхын хууль:
Өнгөрсөнд бүү харамс, ирээдүйд бүү урьдчилан зовни. Яг одоод оршин байхтун. Энэ амьдралын хамгийн сайхан бүхэн яг өнөөдөрт байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Хуучин зүйлс – шинэ зүйлст саад дөнгө болдог.
10. Хүлээцтэй байдал ба үр шимийн хууль
Аливаа зүйлээс үр шим хүртэхийн тулд их хичээл зүтгэл, үнэ цэнэ шаарддаг. Гэсэн хэдий ч бид хийхээр төлөвлөсөн зүйлээ хийж дуусаад түүнээсээ баяр хөөр , сэтгэлийн таашаалыг авдаг билээ.
11. Өөрчлөлтийн хууль –
Хэрэв бид туулж ирсэн амьдралынхаа замыг зайлшгүй өөрчлөх нөхцөл байдалтай тулгарсан байтал өөрчлөхгүй байваас өмнө нь гаргасан алдаа дутагдал дахин давтагдахад хүрнэ. Энэ амьдралд өөрчлөгдөхгүй үлдэх зүйл хаа ч үгүй.
12. Үр шимийн тухай хууль –
Аливаа хүн хийсэн үйлийнхээ үрийг заавал хүртэх аж. Хэрэв зэ сайн сайхан үйл хийвээс түүний үр нь хэзээд аз жаргал баяр баяслыг авчрах буй за.