Үйлийн үртэй холбогдуулан мэдэж авах зүйлс

Үйлийн үрийн тухай сонсож хүмүүс хэн нэгэн нүдэн дээр нь зовлон эдлэж байх үед үйлийн үрээрээ зовж байгаа юм гээд үл ойшоон тоохгүй өнгөрдөг хэсэг хүмүүс байх юм. Гэтэл энэ нь асар буруу ойлголт бөгөөд үйлийн үрийг сайн ойлгоогүй л гэсэн үг юм. Үйлийн үрийг ариусгаж болдог, хугацааг нь хойшлуулж болдгоор зогсохгүй, бүр амсахгүй байж ч болдог юм шүү дээ. Үйлийн үрийг үйлийн үрээр нь дарж болно. Үр хэдий байвч нөхцөл бүрэлдэхгүй бол ургахгүй шүү дээ. Хэрэв үрийг шараад хуурчихвал хичнээн нөхцөл бүрдсэн ч боловсрохгүйтэй адил муу үйлийн үрийг ч ингэж болдог гэдгийг ойлгох нь чухал байх л даа. Зургаас харахад эсрэг чигт түлхчихэд л асуудал шийдэгдчихнэ.

Гандантэгчэнлин хийдийн Дашчоймбол дацангийн шунлайв, гавж С. Гантөмөр

Үйлийн үрийн тухай.

Соён гэгээрүүлэгч телевизийн захирал Ш. Хишигсүрэнгийн оросын хүчтэй зөн билэгтэн, Сибирийн шулам Елана Голунаватай ярилцлага хийх үед тохиолдсон камерийн гадуурх сонин хачнаас хуваалцсан влогт үйлийн үрийн тухай дурьдсан байна. Сибирийн шулам, шидтэн Елена Голунава, түүний хүү чамгүй мэдлэгтэй, хямсгар зантай Влад Кадоний нарт үзлэгийн таван сая төгрөг барьж ирээд л миний замд хөндөлсөөд байгаа тэрийг, энийг зайлуулаад өг гэж гацахгүй хүсдэг монголчууд нэг биш бүр зөндөө байдаг гэнэ.

15 минут 22 секундэд Влад Кадоний үйлийн үрийн талаар юу гэж хэлснийг үзээрэй.

 

Монголын сүсэгтний холбооноос зохион байгуулдаг “Залуу буддист” сургалтын Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн лам С. Түвдэнцэрэнгийн “Үйлийн үр” сэдвээр 2020.04.21-нд явуулсан хичээлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.