Элэг хамгаалах энгийн аргууд

Нимбэгтэй ус.

Өглөө бүр нимбэгтэй цэвэр ус бүлээнээр уух нь хамгийн энгийн бас хялбараар элгээ цэвэрлэх арга юм. Лемонтой ус нь элэг гэлтгүй дотор эрхтнийг цэвэрлэхэд хамгийн шилдэг “эм” гэдгийг бид бүгд мэднэ.

Сармис.

Сармис бол хүн төрөлхтний хэрэглэдэг хамгийн супер хүнс гэж эрдэмтэн судлаачид дуу нэгтэй баталдаг. Хорт хавдраас хүртэл сэргийлдэг энэ ногоог өдөр тутамдаа хэрэглэснээр элэгний энзимийг идэвхжүүлдэг байна.

Авокадо.

Энэ жимсийг бусад 21 жимстэй харьцуу­лахад элэг гэмтэхээс сэргийлэх чанараараа хамгийн хүчтэй нь тогтоогдсон юм.

Цагаан гаа.

Элгийг гэмтэ­хээс сэргийлээд зогсохгүй элэгний эсийг шинээр төлжүүлдэг.

Ус.

Өдөр тутам хоёр литр ус уух нь хүний бие өөрөө өөрийгөө хорт бодисоос цэвэрлэх явцыг идэвхжүүлдэг.

Амьсгал.

Уушгаа дүүртэл гүнзгий амьсгалах нь стрессээс ангижирч, тайвшрах гол арга зам юм. Энэ үед биеэр хүчилтөрөгч тарж, арьс, цусаар дамжин биеэс хор гадагшилдаг.

Усанд орох.

Халуун, хүйтэн усанд ээлжилж орох нь эрүүл мэндэд маш тустай. Халуун шүршүүрт гурван минут, тэс хүйтэнд 30 секунд гэх зэргээр хэд хэдэн удаа усаа солбиж ороход цусны эргэлт сайжирч, элэг хамгаалахад тусладаг байна.