Далай лам

Гэгээрлийн сургааль /Нэр нь тодорхойгүй шүлэг/

Үнэн сэтгэлээр амь бие ч
Өнгөрсөн одоо ирээдүйн буянаа
Үргэлж бусдын тусын тулд
Өчүүхэн ч эргэлзэлгүй ямагт зориулсугай би

Аян замд зорчигсдын хөтөч нь ч
Асах зул хүсэгчдийн гэгээ нь ч
Амрах ор мөрөөсөгсдийн ор нь ч
Ажиллах боол хүсэгчдийн зарц нь ч
Асралаар гачигдсан бүгдийн аврал нь болтугай би

Арьяабал бурхны нигүүсэхүйн мутраас
Асгаран үргэлжилсэн сүүн далайгаар
Ангасан бүгдийн шаналал амирлаж
Ашдын жаргалд умбах болтугай

Зэвт сумны аймшигт мөндөр
Балт хурын намираа дусал болтугай
Зэвсэг барин дайсагнагч хэн бүхэн
Цэцэг барин золгох болтугай

Хэн намайг ачилваас та
Хэн намайг доромжилвоос та
Хэн намайг үл танигч та
Хэн бүгд хотлоор төгс амирлах болтугай

Огторгуйн хязгаар хаа бүрэвч
Орчлонд амьтад ээлжлэн төрсөөр
Асрах сэтгэлээр би мөн төдийд
Амьтныг авран явагч нь болтугай

Атгаг хорын анагаах эм
Амгалан жаргалангийн гарах уг
Ариун дээд гэгээрлийн сургаал энэ ч
Арван зүгтээ түгэн дэлгэхэх болтугай

Ум сайн амгалан болтугай 🙏🙏🙏