Шашин номын засал

Дарь эх бурхны хувилгаан хүмүүний амьдралын өвчин зовлон, ажил үйлсийн саад барцад арилган амирлуулах, эв түнжинтэй болгох гэх зэргээр зовлон арилгах талаас нь засал хийнэ. Энд зовлон арилгах талаас нь засал хийнэ гэснийг сүсэгтэн та анхааран аваарай. Жишээ болгон тайлбарлаваас хоорондоо таарахгүй байгаа дээд болон доод дараалсан зэрэг дэвийн хоёр албан тушаалтан байлаа гэхэд доод албан тушаалтны хүсэлтээр түүнд зориулан засал хийлээ гэхэд уг хоёр хүний хамтран ажиллах саад барцдыг нь арилгах, эв түвжинтэй байлгах талаас нь номын ёсоор засна гэсэн үг юм. Түүнээс биш дээд албан тушаалтны зэрэг дэвийг нь буулган доод албан тушаалтныг дээд албан тушаалтны албан тушаал дээр аваачин тавих гэх зэрэг иймэрхүү төрлийн зүйл хийхгүй болохыг сүсэгтэн та ойлгоорой. Энэ нь нэг хүний зовлонг арилган амирлуулаад, нөгөөд нь зовлон тарих юм хийхгүй ээ гэсэн санаа юм. “Жаргал, зовлон хоёр хоёулаа зовлонгийн шалтгаан болдог” гэж Будда хэлсэн байдаг. Амьдрал гэдэг зовлонгийн далай гэдгийг санаж яваарай. Энд нэг зүйлийг дурьдахад 100% баталгаа өгч чадахгүй ч сэтгэцийн өвчнийг эдгээн илааршуулах боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн ямар ч хүнд өвчтэй байсан тодорхой хэмжээнд тус болж чадах болно.

Сүсэгтэн та засал хийлгэхийг хүсвэл “ME Faith Хоосон чанар” хуудасны мессенжер товчийг ашиглан зурвас илгээн холбогдоно уу. “ME Faith Хоосон чанар” хуудас уруу очихыг хүсвэл энд дарна уу. Утсаар холбогдохыг хүсвэл 98637980 дугаар уруу залгаарай.

Энд нэг зүйл онцлон дурьдахад зурхайч үзмэрч нар шиг үзэж харах, асуусан зүйлд хариулах үйл хийхгүй болохыг мэдэгдье. Зөвхөн тулгарсан асуудлыг сонсоод засал хийнэ. Засал хийхэд сүсэгтэн өөрөө биеэрээ ирэх шаардлагагүй бөгөөд харин засал хийх үед өөрийн байгаа гэж хэлсэн байршил газраа яг байж байх хэрэгтэй юм. Учир нь сүсэгтний байгаа зүг үрүү юм хийдэг бөгөөд заслыг хийх үед сүсэгтэн үрүү утасдаж яг хаана явж байгаа байршлыг нь сүсэгтнээс асууж тодруулах болно. Засалтай холбогдуулан өөрийн нэр, хүйс, нас, утасны дугаар, амьдарч буй гэрийнхээ байршил эсвэл байгаа газрынхаа талаарх мэдээллийг, мөн уг газраа хэдээс хэдэн цагийн хооронд байж байх талаар мэдээллийг тодорхой илгээнэ үү. Заслыг боломжтой болмогцоо хийх бөгөөд засал хийх тогтсон цаг байхгүй тул хэрэв сүсэгтэн 9-18 цагийн хооронд ажил дээрээ, 19-өөс өглөө 8 цаг хүртэл гэртээ байдаг бол эдгээрийг мөн илгээх мэдээлэлдээ тодорхой дурьдах хэрэгтэй юм. Мөн мэдээж тулгарсан асуудлынхаа талаар товч тодорхой цөөн өгүүлбэрээр бичнэ үү. Аудио байдлаар илгээсэн ч болно. Мэдээж эдгээр мэдээллүүд үнэн зөв байж гэмээнэ хийгдэх засал үр дүнтэй байна гэдгийг анхааралдаа аваарай.

Намтар түүхээс авч үзвэл Бурхан багшийн хажууд байсан ч үйл нь ирсэн л бол бодитой бурхан заларсан ч аварч чадах зүйл юусан билээ. Ламрим буюу Бодь мөрийн зэрэг хэмээх номонд <<Бурхан багш өөрөө залраад, Манал бурхнаар эмчлүүлээд, Очирвааниар тотгорыг сахиулсан ч амьд явах үйл нь барагдсан, цаг нь тулсан үйл бол үхлийн савраас мултрах арга юу ч үгүй гэж гардаг.>> Цаг нь тулсан үйлийг буцаан аргалах тустай зүйл юу ч байдаггүйг шүн /Udanavargatina/ номонд ч олонтаа айлддаг.

Далай ламтай уулзахаар ирсэн хүмүүс зарим нь ярьж чадахгүй, гар хөлөө хөдөлгөж ч чадахгүй болчихсон хойноо ирээд тарниар үлээж өгөөч гэдэг.

Хариуд нь Далай лам “Би эмч биш шүү дээ. Та нар эмчид үзүүлэхээр яв Энэтхэг, Түвд эмч нарт үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэ. Юмсад бодитой ханд бусдаар бол би бодитой туслаж чадах эмч биш шүү дээ. Би гараа хүргээд өвчин зовлонг чинь арилгаж чадахгүй шүү дээ.” гэж хэлсэн байдаг.

“Бурхад нүглийг усаар угаахгүй
Амьтны зовлонг мутраараа арилгахгүй” гэж Буддагийн сударт айлддагийг санаарай. Ийм тул бурхад чадахгүй байхад мөхөс би хэрхэн чадах билээ гэжээ.

Нэг эмээ Далай лам дээр ирээд нүд муудаад байна үлээгээд өгөөч гэхээр нь миний нүд бас тааруухан үлээгээд л зүгээр болдог бол эхлээд би өөрийнхийгөө үлээгээдхэе гэж хэлсэн тухай Далай лам өөрөө өгүүлсэн байдаг.

Тэгэхээр дээрх зүйлсийг үндэслэн аливаа засал ном хийлээ гэхэд гарах үр дүнд нь баталгаа өгч гэж ямар нэгэн байдлаар ам гарахгүй гэдгийг сүсэгтэнд сануулан хэлэх гэсэн юм. Мөн засалтай холбогдуулан хийж өгөх боломжгүй зүйл ч байж болно гэдгийг сүсэгтэн гэгээн оюундаа ойлгон авна уу.

Заслыг ямар нэгэн төлбөр мөнгө, тарифгүй хийж өгөх бөгөөд засал хийсний төлөө ямар нэгэн өргөл барьц авахгүй. Гэхдээ хэрвээ сүсэгтэн ямар нэгэн байдлаар өргөл өгөхийг хүсвэл доорх төгрөгийн дансанд мөнгө шилжүүлж болно. Гэхдээ уг өргөл нь засалтай ямар ч хамаагүй бөгөөд ME брендийн хийж буй үйл ажиллагааг дэмжсэн хандив болох юм аа.

Данс: Хаан банк, 5163 296 697, Тэмүүжин Ариунболд

Хамаг амьтан түргэн авралт Гэтэлгэгч дээд Дарь эхийн авралд багтаж энэ ба хойтын хэрэг үйлс залбирсан төдийд номын ёсоор бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

Хамаг амьтан бурхны хутгыг түргэнээ олох болтугай.

Ум ма ни бад мэ хум